Monday, March 31, 2014

Мэдээ мэдээлэл



 Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хууль, засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ыг хэрэгжүүлэх сургууль дадлага улс орон даяар 2014 03-р сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Тээвэр авто замын газрын ажилтан албан хаагчид 2014.03.27 16 цагт Ю.Цэдэнбалын талбайд жагсаж сургууль дадлаганд амжилттай оролцлоо.
 


 
                                                                                                                                   2014.03.27



 

Хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг хянах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор GPS систем мөн аймгуудын төв, Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан авто вокзалын диспечерүүдтэй шууд холбогдох тусгай дугаарын телефон утас зэргийг суурьлууллаа.





Ашиг сонирхол болон авилгалын талаар ажилтан, албан хаагчид сургалтанд хамрагдлаа






                                             Авто тээврийн салбарын ойрын зорилт 

Тээврийн салбарыг 2021 хүртэл хөгжүүлэх стратегийн бодлого, чиглэл, зорилтыг тодорхойлж улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт болон дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх, мянганы замын сүлжээ болон замын дэд бүтцийг байгуулах, Улаанбаатар хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, автотээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал байна. 

               Автотээврийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор авто үйлчилгээний сүлжээг өргөжүүлж, техникийн үйлчилгээ, засварын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бодлогоор зохицуулах, автомашины агрегат зангилаа, суурь эд ангиудыг сэргээн засах төрөлжсөн засварын газрууд, зарим эд ангийг шинээр хийх хувийн өмчид тулгуурласан жижиг үйлдвэрүүд хөгжих бололцоо нээх, авто үйлчилгээний байгууллагуудыг ангилал, зэрэглэлтэй болгож үйлдвэрлэл-техникийн баазыг нь бэхжүүлэх, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлж мэргэшүүлэх, автоүйлчилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүд авах шаардлагатай байна.
               Монгол улс 2010 оны байдлаар 224,1 мянган автомашинтай байна. автомашины тоо 2009 оныхыг 2000 оныхтой харьцуулахад автомашины тоо 2,7 дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр Монгол улсад автомашин хүн амын өдөр тутмын салшгүй хэрэглээ болов. Ялангуяа автомашин бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо улам олширч, автомашинаар бизнес эрхлэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж, автотээврийн салбарын үйлчлэх хүрээ улам өргөжин тэлж байна.Үүнийг дагаж тээвэрлэгч байгууллагууд аймаг, хотын тээвэр зохицуулалтын албад бүтэц бүрэлдэхүүнээ чадваржуулан мэргэжлийн ажилтнаар бэхжүүлэх нааштай алхамуудыг үр ашигтай хэрэгжүүлэх нь чухал байна.
Өнөөдөр автотээврийн салбарт ажиллагсдын хүний нөөцийн бодлогын асуудал, ажлын байрны баталгааг хангах, осол зөрчлийг бууруулах, илүү олон цагаар ажиллахыг хязгаарлах, цалин хөлс, нийгмийн асуудлыг цогц байдлаар үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудал байсаар байна. Автотээврийн салбарт автотээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тээврийн салбарын менежментийг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Автотээвэр, автоүйлчилгээний салбарын ажиллагсдын багагүй хэсэг нь албан бус хэлбэрээр ажил эрхэлдэг тул хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалд хамрагдаагүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй орчинд цалин хөлс, орлого нь батлагаагүй, засварчдын зарим нь мэргэжлийн бус ажиллаж байгаа байдалд дүгнэлт хийж, салбарын хэмжээнд төр, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн нийгмийн түншлэлийг бэхжүүлэн хөгжүүлэх асуудлыг анхаарч байна.
               Монгол Улсын төр, засгаас нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж тогтворжуулах талаар хэрэгжүүлэж байгаа арга хэмжээний үр дүнд ойрын жилүүдэд ашигт малтмалын стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөрш орнуудтай эдийн засаг худалдааны харилцааг улам өргөжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.
            Үүнтэй холбогдуулан тээврийн салбарын ажил үйлчилгээний цар хүрээ улам нэмэгдэх хөгжлийн боломжийг цаг алдалгүй ашиглах, салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, гадаад дотоод зах зээлд өрсөлдөн бие даан амьдрах чадвар бүхий хувийн хэвшлийн автотээврийн байгууллагын тээвэрлэлтийн хэрэгцээг хангахуйц чадавхи бүрдүүлэх нь чухал байна.
Автотээврийн салбар нь Монгол орны хувьд тээврийн бусад салбаруудаас хамгийн өргөн хүрээг хамарч тээврийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд автотээврийн салбарын улс, хот, хот хооронд болон орон нутагт тээвэрлэлтийн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.

Автотээврийн салбарын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, ойрын ирээдүйд техник, технологийн шинэчлэлт хийж автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилт  та бидний өмнө тавигдаж байна.

Манай үе, үеийн автотээвэрчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа даван туулж, эрхэлсэн ажил үйлсдээ өндөр амжилт гарган ажиллаж ирсэнийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.
              
               Манай орны автотээвэрчид улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх их ажил үйлсэд ямагт тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан түүхэн уламжлалаа улам бататган тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс орон хүн ардынхаа тээврийн үйлчилгээг найдвартай ханган автотээврийн салбарыг хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

           “Аливаа улс үндэстнийг 3 зүйл агуу болгож цэцэглэн хөгжүүлдэг юм.
Энэ нь: -Үржил шимтэй газар шороо, - Алсыг харсан аж үйлдвэр ,-Зорчигч ба ачаа барааны чөлөөтэй шилжилт  хөдөлгөөн” гэж
                       Ангилийн гүн ухаантан Ф.Бэкон томъёолжээ.
Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан нийт авто тээвэрчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн их амжилт бүтээл, аз жаргал ,эрүүл энх, сайн сайхныг бэлгэдэн ерөөе.

       Та бүхний минь алтан шар зам өлзийтэй, аяны жолоо дээшээ байх болтугай !


 УИХын гишүүн,Зам тээвэр, барилга хот   байгуулалтын  сайд    Х.Баттулга  илтгэлээс хэсэгчлэн авав 








                   

No comments:

Post a Comment