Wednesday, March 12, 2014

Авто тээврийн салбарын түүхэн замнал


— 1922 оны эцсээр Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу Цэргийн яамны дэргэд 10 гаруй авто машинтай анхны авто гарааш 1923 онд байгуулагдаж тээвэр хийх болсноор үндэсний тээврийн байгууллагын суурь тавигджээ.
— 1925.07.15-нд “Монгол улсын тээх, нэвтрүүлэх газар” байгуулснаар авто тээврийн салбар үүсч, 1929 онд Монгол улс, хуучнаар ЗХУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх газар “Монгол транс”-ыг 20 машинтайгаар байгуулсан ба 1936 онд “Монгол транс”-ын үндсэн хөрөнгийг манай улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлж, үндэсний бие даасан байгууллага “Монгол тээх”-ийн ерөнхий газрыг байгуулсан.
— 1940 онд Зам, тээврийн яам байгуулагдаж “Монгол тээхийн ерөнхий хороо”-г “Авто тээврийн хэрэг эрхлэх газар”, 1942 онд “Ачаа тээврийн шалган бүртгэх товчоо”
— 1966 онд СНЗ-ийн 60 дугаар тогтоолоор “ Улсын авто тээврийн хэргийг бүртгэх газар”, “Авто тээврийн төв диспетчерийн удирдах газар”, аймгийн шалган бүртгэх товчоог “Аймгийн тээврийг удирдах газар”
— 1975 онд СНЗ-ийн 44 дүгээр тогтоолоор “Авто тээврийн төв диспетчерийн удирдах газар”-ыг “Ачаа тээврийн удирдах газар”, “Зорчигч тээврийн үйлчилгээний төв” гэсэн 2 байгууллага
— 1990 оны 12 дугаар сард Зам тээврийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ачаа тээврийг удирдах газар”, “Зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг “Авто тээврийн нэгтгэл”, “Хот хоорондын тээвэрчид, зорчигчдод үйлчлэх төв” гэсэн 2 байгууллага
— 1991 оны Засгийн газрын 330 тоот тогтоолоор Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Засгийн газрын “Авто тээврийн нэгтгэл”-ийг татан буулгаж, “Тээврийн бирж”,”Буудлын үйлчилгээний компани”
— 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар “Тээврийн бирж”, ”Буудлын үйлчилгээний компани”-ийг өөрчилж “Авто тээврийн газар”
— 1996 онд Монгол Улсын Их Хурлын 40, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто тээврийн газар”
— 2002 онд Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолоор “Тээврийн газар”
— 2004 онд ЗТАЖЯам байгуулагдсанаар “Тээврийн газар”-ыг “Тээврийн үйлчилгээний төв”
— 2008 онд Монгол Улсын Их Хурлын 43, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто тээврийн газар” болгон шинэчлэн баталсан.



No comments:

Post a Comment